Thursday, December 13, 2012

Хоол хүнс

Брокколиг тогтмол идэх 10 шалтгаан


Хоол хүнс | 2012 / 11 / 08

Ер бусын сайхан амттайгаас гадна брокколиг идэх олон шалтгаан бий. Заримыг нь бүсгүйчүүд маань мэдэх байх харин зарим нь та нарт гэнэтийн бэлэг болж ч магадгүй. Тэдгээр шалтгаанууд бас сайн талууд нь юу юм бол? Эндээс уншаарай.
Брокколиг тогтмол идэх 10 шалтгаан
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хэрвээ чи архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броколиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг. Броколид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг юм.
Харшилд тустай.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол хэмээх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броколигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.
Цатгалан мэдрэмж төрүүлдэг
Энэ нь хоолны дэглэм баригч бүсгүйчүүдэд маань их хэрэгтэй шалтгаан. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг броколи идсэн байхад оройн хоол хүртэл ямар ч өлссөн мэдрэмж төрөхгүй шүү. Туршаад үзээрэй.
D витаминийг нөхдөг.
Броколиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.
Нүдний хараанд сайн нөлөөтэй.
Броколид лютейн болон зеаксантин гэх 2 бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай чи магадгүй сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найралганд ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол броколи чихэргүй шүү дээ.
Сайхан арьстай болоход тусална
Броколиний найрлагад байдаг глюкорафанин хэмээх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү?
Зүрхний өвчинд тустай.
Өмнө дурьдсан лютейн хэмээх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.
Уургаар баялаг
Броколиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броколид 3 грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг. Гайхалтай!
Булчингийн агшилтанд сайн нөлөөтэй.
Урьд нь би өглөө гүйхээсээ өмнө биен дэх калигаа нөхөхийн тулд нэг ширхэг гадил иддэг байсан харин одоо нэг жижиг броколи иддэг болсон. Кали булчингийн агшилтанд маш сайн нөлөөлдөгөөс гадна цусны даралтанд бас тустай юм байна.
Ясанд тустай.
Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15% нь нэг ширхэг бяцхан броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү? Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маань маш тустай ажээ.
Энгийн нэгэн брокколи байцаа маань бидний эрүүл мэндэд ийм олон замаар сайн нөлөө үзлүүлдэг юм байна. Үүнээс хойш гэр бүлийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог бүсгүйчүүд маань өдөр тутмын хүнсний хэрэглээндээ броколиг дуртайяа нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
                                                        

Алимны цууны олон ач тус


Гэртээ | 2012 / 10 / 24

Гал тогооны чинь шүүгээнд юунд ч хэрэглэгдэхгүй алимны цуу байсаар л байна уу? Энэ хүнсний бүтээгдэхүүнийг маш олон зүйлд хэрэглэж болдог. Дараах зөвлөгөөг уншиж хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг аваарай.
Алимны цууны олон ач тус
Харшилын эм
Алимны цуу нь улирлын гаралтай харшилд эм болж чадна. 300 мл усанд 1 цайны халбагыг хийж өдөрт 3 удаа хэрэглэнэ. Ингэснээр харшлын гаралтай зовиурууд багасдаг.
Халдварыг эмчлэх
Халдварын эхний шинж тэмдгийн үед алимны цууг хэрэглэх нь хамгийн шилдэг арга юм. Мөн ханиадны эхэн үед урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэж болно.
Жин хасах
Аль ч зуунд хамгийн шилдэг турах аргуудын нэгт алимны цуу ордог байсан гэвэл итгэх үү? Махан хоол идэхийн өмнө алимны цууг хэрэглэх нь их идэх дуршилыг багасгадаг байна. Гэдэс нь цадсан мөртлөө сэтгэл нь цадахгүй идээд байдаг хүмүүст тохиромжтой.
Батга цэвэрлэх
Алимны цуу нь байгалаасаа л нянгийн эсрэг, антисептик үйлчилгээтэй юм. Тэгэхээр бактерийн гаралтай батгыг арилгах ба ус, алимны цууг ижил хэмжээтэйгээр хольж нүүрээ арчих нь үрэвсэлтэй арьсан маш зөв сонголт болж чаддаг.
Хлостеролыг багасгах
Биед хуримтлагдсан холестролыг багасгахад ч алимны цууны хэрэг гарна. 1 хоолны халбага алимны цууг аяга ус эсвэл цайнд хийгээд ууж хэрэглэж болно. Энэ нь таны биед хуримтлагдсан муу өөх тосыг гадагшлуулахад чухал нөлөөтэй.
Үе мөчний эрүүл байдал
Алимны цуу нь үе мөчний анхан шатны өвчин болон өвдөлтөнд сайн нөлөөтэй. Ийм төрлийн өвчтэй хүн байвал 1-2 халбагыг усанд хийж зөгийн балтай хольж хэрэглээрэй. Энэ аргыг тогтмол хэрэглэж заншвал ямар ч үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Чихрийн шижингээс сэргийлнэ
Алимны цуу нь мөн цусан дахь сахарын агууламжийг гайхалтайгаар багасгадаг. Хоёр халбага алимны цууг усанд найруулж унтахынхаа өмнө ууж заншвал цусан дахь сахарын хэмжээ багасдаг. Та удаан хугацааны хэрэглээгээр бус хэдхэн удаагийн хэрэглээгээр л гайхалтай үр дүнг мэдрэх болно.
                                                                

Тархийг чинь тэжээх 5 хүнс


Хоол хүнс | 2012 / 10 / 03

Ном их унших, бодлого их бодохоос өөрөөр тархиа “тэжээж” болно. Судлаачид хүний таринд омега-3, антиоксидант болон тосны хүчил агуулсан хүнс хамгийн тустай байдгийг нотолсон. Тархины хөгжил хэвийн бөгөөд эрүүл явагдсанаар ажил хэрэгт амжилт гаргах магадлал мэдэгдэхүйц өндөрсөнө. Жимснээс эхлээд загас хүртэл хэрэгтэй 6 хүнснийг танилцуулж байна.
Тархийг чинь тэжээх 5 хүнс
1. Хушга
Хушгыг гадна талаас нь харвал яг л хүний тархийг жижигрүүлчихсэн юм шиг харагддаг даа? Тэгвэл хушганы хэлбэр тийм байдаг нь санамсаргүй тохиолдол биш ч байж мэднэ. Хушга нь хөгшрөлтийг 2 хувиар бууруулж, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх чадвартай. Сурах чадварыг нэмэгдүүлж, мартамхай байдлыг бууруулдаг байна. Их хэмжээний антиоксидант бодистой хушга нь тархины хамгийн сайн тэжээлийн нэг. Самранд дуртай хүмүүс ухаантай байдаг гэлцдэг.
2. Лууван
Лууванг хараанд тустай гэдгийг бид эртнээс мэднэ. Тэгвэл лууван нь мөн тархинд тустай хүнсний нэг юм. Лууван нь лютейнээр хамгийн баялаг ногоо бөгөөд зөнөх өвчин болон тархины шарлаа зэрэг өвчнөөс сэргийлдэг. Луувангаас гадна оливын тос чинжүү зэрэг нь лютейн бодисоор баялаг юм. Байнга лууван хэрэглэдэг хүмүүс хөгширсөн хойноо ч залуу хүн шиг сэргэлэн цовоо ой санамж сайтай байдаг.
3. Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнө болон гүзээлзгэнэ жимс нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд стрессийг бууруулж, тархинд мэдээлэл ирэх чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс ч бөөрөлзгөнө идсэний дараа хүнд бодлого, хэцүү даалгаврыг хийхэд илүү хялбар болдог.
4. Загас
Загас нь витамин В12-оор баялаг бөгөөд мөн хөгшрөлтийг удаашруулж, баруун тархины хөгжлийг хэвээр нь хадгалж, сайжруулдаг юм байна. Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү? Чиний бүтээлч чанар нэмэгдэж, шинэ санаа гаргах чадвар дээшилнэ гэсэн үг. Маркетингийн менежер, зохиолч зэрэг мэргэжилтэй бүсгүйчүүд загасны махныхаа хэрэглээг нэмэгдүүлээд үзээрэй.
5. Бууцай
Ногоон навчит ногоо нь С болон Е витаминаар баялаг байдаг. Тогтмол хэрэглэхэд тархины эд эсийг сэргээж хөгшрөлтийг удаашруулж мартамхай байдлыг бууруулдаг гэнэ. Хэрэв чи гэрийнхээ хаалгыг түгжиж гарчихаад, хэд алхасныхаа дараа түлхүүрдсэн эсэхтээ эргэлзэх юм уу хэдхэн хоногийн өмнө танилцсан хүнийхээ нэрийг санахгүй байвал бууцай мэтийн гүн ногоон хүнс хэрэглээрэй.
 

Чөлөөт цаг

Он гарахаас өмнө заавал хийх 10 зүйл



Шинэ жил дөхөхөөр үдэшлэгт ямар даашинз өмсөх, үсчинд хэзээ цаг товлох, он гарахын өмнөх “их” оройн хоолонд юу зооглох вэ зэрэг олон жижиг сажиг зүйлс бидний толгойнд эргэлдэж байдаг.
Он гарахаас өмнө заавал хийх 10 зүйл
Харин шинэ он гарахын өмнө чухам ямар чухал зүйлсийг зөвхөн өөртэйгээ тулж ажиллаад, хийж амжуулах ёстойг Гоолингоо нь сануулж байна. Эдгээр “том чулуунуудаа” нэгэнт шилэн ваарандаа хийгээд авчихсан цагт жижигхэн үйрмэгүүдийг хийх зай олдож л таараа.
1. Хуучин өмсдөггүй хувцаснуудаа гаргаж хая
Шкаванд чинь л байж байдаг, тэгсэн мөртлөө нэг ч өмсөгддөггүй “Сайхан амьтад”-даа баяртай гэж хэл. Тэднийг хаялаа гээд шкав чинь хоосрохгүй учраас зоригтойгоор бүгдийг нь уутанд хийж дангинатал нь зангидаад гаргачих. Чи нэг, эсвэл хоёр уут хуучин хувцас хаясан бол эргээд шинэ онд чамд хэд дахин үржигдсэн тоогоор уут уут дүүрэн хувцаснууд ирэх болно. Гэхдээрээ бүгд загварлаг, шинэ гээд төсөөлөөд үз дээ!
2. Хуучин номнуудаа номын худалдаачинд аваачиж өг
Нэгэн үед хэргээ гаргасан арван жилийн сурах бичгүүд, чамайг онц сурлагатан байсныг чинь илтгэх физик, химийн бодлогын хураамжуудаа ном зардаг хүмүүст аваачаад өгчих. Хамгийн гол нь чамд цаг зав байхгүй байсан биз дээ. Тэгвэл он гарахаас өмнө заавал тэдгээр хуучин, хэрэггүй болсон зүйлсээс салаарай. Гадны хүнд өгмөөргүй байгаа бол хамаатны дүү, хажуу айлын жаалд ч өгсөн болно. Гэхдээ тэднээс хэрэгтэй эсэхийг нь асууна, аваачиж өгнө гэх мэтээр цаг алдах учраас нэг мөсөн бүгдийг нь худалдаачинд өгчихвөл зүгээр. Нэг их үнэ хүрэхгүй учраас зүгээр бэлэглэчихвэл хэн хэндээ амар. Шинэ жил болох гэж байхад танихгүй нэг ч гэсэн хүнийг баярлуулая л даа?
3. Хуучирсан харилцаануудаа цэгцэл
Яагаад хуучирсан гэж хэлж байгаа гээч! Хуучин хувцас, номыг гаргаж хаях, өөр хүнд өгөхөд л нэгмөсөн түүний тухай бодохоо больдог бол хуучирсан харилцааг сэтгэлдээ л цэгцлэхгүй бол хэзээ ч мартагддаггүй, сүүдэр шиг дагаж явдаг. Тиймээс урьд нь үерхсэн, салсан, муудалцаж байсан бүх төрлийн харилцаануудаа цэгцэлж, эвээр шийд. Шинэ онд чамайг цоо шинэ хүмүүс, сайхан учралууд тосох учраас өнгөрснөө түүнд бүү саад болгоорой. Жаргалтай амьдралын нэгэн үндэс нь харамсах зүйлгүй өнгөрсөнтэй байхад оршдог учраас он гарах гэж байхад нэг ч харилцаанаас болж өөрийгөө гуниглуулах ёсгүй шүү.
B>4. Уншаагүй имейлүүдээ шалгаж, устгахыг нь устга
Цахим шуудангаа нээх бүрт өөдөөс хэдэн зуун уншаагүй имейлүүд угтдаг. Хэрэгтэй гэснээ хайж олж уншчихаад бусдыг нь нээхгүй яваад байдаг бол одоо лав мянга гарахаар тоологдож байгаа даа? 2013 онд тэдгээр хуучин муусайн, зар сурталчилгаа, элдэв клуб, үйл ажиллагааны уншаагүй урилгуудтайгаа угтахыг өөртөө яасан ч бүү хүлээн зөвшөөр. Устгахыг нь устгаад, иймэрхүү төрлийн зар имейлүүдийг Trash- руу автоматаар ордог болгож өөрчлөөрэй.
5. Талархал илэрхийлэх ёстой хүмүүстээ шуудан илгээ
Чамайг гадаадад байхад тусалж байсан, эсвэл хэзээ ч мартахгүй дурсамж бэлэглэсэн хүмүүстээ талархаж, шинэ жилийн мэндчилгээ илгээ. Ялангуяа одоо уулзаж чадахгүй болсон гадаад найз нөхөд, хамтрагчиддаа баярын захиа илгээж өөрийгөө сануулаарай. Тэд ямар их баярлана гээч!
B>6. Санхүүгээ тооц
Энэ оныг хэр их зарлага, орлоготойгоор үдэж байгаагаа тооцож гарга. Нэг бүрчлэн зарцуулсан хөрөнгөө тооцож үзэх боломжгүй ч их мөнгө зарцуулсан томоохон худалдан авалтуудаа нэмээд үзээрэй. Зарлага чинь санаснаас нь их байна уу? Орлого нь тогтмол өсөж байна уу? Дараа жил чи юунд мөнгөө бага зарцуулах ёстой вэ? Яавал өөрийн төсвөө нэмэгдүүлэх боломжтой байна?
7. Гэрийнхээ тавилгын байрлалыг өөрчил
Өглөө сэрчихээд цайгаа ууж суухдаа үүнийг ингээд өөрчилчих юмсан гэж бодоод нэг л завдал гарч өгөхгүй байсан уу? Тэгвэл одоо чамд сайхан далим гарч ирж байна. Шинэ оныг шинэ орчинтойгоор угт. Тавилгануудынхаа байрлалыг бага зэрэг өөрчилж, тод өнгөтэй бүтээлэг буйдан дээрээ бүтээхэд л ямар шинэ мэдрэмж төрөхийг чи төсөөлөх ч үгүй!
8. Амжилтаа тэмдэглэ
Юуны амжилт вэ гэж үү? Мэдээж чинийх хонгор минь. Энэ онд ажил дээрээ хичнээн алдаа гаргаж, хичээл дээрээ муу дүн авч, найз залуугаасаа салсан чинь хамаагүй чи жилийн төгсгөл хүртэл бүхнийг тэвчиж, тэмцэж, туулж ирсэн учраас амжилтаа тэмдэглэ. Тэнгэрт зөвхөн шонхорууд л нисдэг юм! Чи энэ жилийн туршид их зүйлийг хийж, хангалттай сайн байсан. Тиймээс өөрийгөө заавал баярлуулаарай.
9. Ирэх оны төлөвлөгөөгөө гарга
Шинэ он гарах гээд догдолж, хэрхэн баярлахаа л бодож байхад чинь юун төлөвлөгөө гаргах? Гэхдээ чамд ирэх 365 хоногийн төлөө гурван минут зарцуулахад л амьдрал чинь хичнээн ч янзаар өөрчлөгдөж болно гээд төсөөлөөд үз дээ. Тиймээс өөрийнхөө төлөө хэсэг суугаад, ирэх онд чи юу хийж, хаана хүрмээр байгаагаа тодорхойлоод биччих. Бичсэнийхээ дараа үнэхээр эдгээр зүйлсэд л хүрэхэд болоо гэж үү? гэж асуугаарай.
10. Гэрийнхнээ баярлуул
Энэхүү жагсаалтын хамгийн чухал нь ч байж мэднэ. Хэзээд уул шиг түшигтэй байдаг аав, зам бүхнийг чинь засахыг хичээдэг ээж, хамт бүхнийг туулдаг хань, чамайг жаргалтай болгодог үр хүүхэд, дүү нараа бүгдийг нь баярлуул. Тэд байхгүй байсан бол амьдрал ямар өөр байх бол? Хүнд сайхан үгс халган байж, ганц хоёр хэлдэг “ичимхий” байсан ч тэдэндээ хайртай гэдгээ, ямар их баярлаж явдгаа илэрхийлээрэй. Тэгвэл ирэх хэдэн арван жилд ч чамтай хамт байх болно.
                                              

Яаж өөртөө ном унших цаг гаргах вэ?

Ажил & Мөнгө |

Урьд нь оюутан байхдаа мөнгө муутай болохоор шинэ гарсан гоё номнуудыг тэр болгон авч чаддаггүй байлаа. Найз нөхдөөсөө гуйж, эсвэл номын дэлгүүрт хөлөө чилтэл зогсож байж л цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг байсан юм. Харин одоо уншихыг хүсч байгаа номнуудаа гэртээ давхарлаад өрчихсөн мөртлөө л завдал болж өгөхгүй, өдөрт ганц, нэгхэн хуудас уншаад л өөр юм хийх хэрэгтэй болно. Тэгээд бодлоо л доо, яаж өөртөө ном унших цаг гаргах вэ гэж.
Яаж өөртөө ном унших цаг гаргах вэ?
Хөнгөхөн жинтэй ном ав
Сүүлийн үеийн сонирхолтой номнуудыг ажлын цаг заваараа унших гээд цүнхэлж авч явахаар хүнддээд, маргаашнаас нь гэртээ орхиод гүйчихдэг. Тэгвэл одооноос уншихаар зэхсэн номнууддаа жингийн хяналт тогтоож эхлэ. Төө хэртэй зузаан ч, хуудаснууд нь маш хөнгөхөн гадаад ном зардаг тусгай дэлгүүр ч бий. Хэрвээ хүнд жинтэй ном зайлшгүй цүнхлэхээр болвол бусад жижиг сажиг зүйлсээ гаргаж хөнгөлөөрэй.
Төлөвлөгөөтэй бол
Аль номыг ямар үед унших вэ гэдгээ тогтоосон төлөвлөгөө гарга. Ялангуяа олон номыг ойрын хугацаанд уншиж дуусгах шаардлагатай бол шүү дээ. Хэлний мэдлэгээ сайжруулах дасгалтай номоо өдрийн цайны цагаар хараад, нөгөө зузаан уран зохиолын номоо орой бууз жигнэх хоорондоо уншина гэх мэтчилэн богино гэлтгүй цаг гарах тохиол бүрийг ашиглаж сураарай. Бага багаар ахисаар, нэг л мэдэхэд дуусчихсан байх вий.
Унших хүслийг чинь улам бадраах номыг л унш
Зарим номыг гоё гэж бодоод уншиж эхлэхээр санасанд хүрэхгүй байх тохиолдол олон бий. Тиймээс хуудас эргүүлэх бүрт улам унших хүсэл төрүүлэхүйц сайхан номнуудыг л сонгож унш. Яаж мэдэх вэ гэж үү? Олон нийтийн цахим сүлжээний аль нэг номны группээс л ямар ном хүмүүсийг хамгийн их шууруулж байгааг амархан мэдэж болно.
Хараанд өртөхүйц газруудыг сонго
Булангийн жижиг тавиурууд, тольны урд талын хэсэг, гал тогооны сувинерийн тавиур зэрэг байнга хүрдэг, тэндээс ямар нэгэн зүйл авах гэж очдог газрууддаа номоо байршуулчих. Харах бүрдээ л барьж авч уншаад байна гэсэн үг шүү дээ.
Технологийн дэвшлийг ашигла
Ухаалаг гар утас, таблетүүд зөвхөн харагдах байдлаасаа ч гоё юм биш. Тэд өдөр тутмын ажлыг хөнгөвчлөн, цаг хэмнэх асар их ач тустай. Гар утсандаа уншихыг хүсдэг ном, сэтгүүлүүдээ татаж аваад дуртай үедээ уншиж болно. Таксинд бөглөрөөд зогсож байхдаа, албан газар хүн хүлээгээд сууж байхдаа зузаан ном гаргаж ирэхийн оронд утастайгаа нөхөрлөөд байж байя л даа?
Ном уншихгүй амьдрана гэдэг хамгийн утгагүй зүйл. Түүнд заавал цаг гаргаж байх хэрэгтэй. Харин өнөөгийн завгүй амьдралын хэв маяганд “ заавал байх ёстой” номын цагаа хавчуулж сурах нь нэг ёсондоо бүсгүйчүүд бидний овсгоог шалгаж буй хэрэг юм. Учир нь номноос авах үнэ цэнэ хэзээ ч бууж байгаагүй, буух ч үгүй.
                                                              

hoolnii chimeglel

















lekts №3

Эдийн засгийн онолын судлах зүйл нь:
Зах зээлийн аж ахуйн эдийн засгийн шинжилгээ: Энд хомсдол , сонголт гэсэн 2ойлголт голлох байр суурь эзэлнэ. Хамгийн бага зардал, хамгийн их олз гэдэгзарчим эдийн засгийн оновчтой шийдлийн суурь, мөн чанар болно. Олз, зардлынхарьцаагаар үр ашиг хэмжигдэнэ.
Үр ашгийг дээшлүүлэх арга механизмыг судлах явдал эдийн засгийн судалгааныгол зорилт мөн. Үр ашиг гэдэг ойлголт нөөцийн хомсдолтой холбоотой. Хэрэгцээхязгааргүй, түүнийг хангах нөөц ямагт дутагдаж байдаг болохоор байгаа нөөцөөрөөюуг яаж үйлдвэрлэвэл эцсийн өгөөж илүү байх вэ? Гэдэг асуудал эдийн засгийнсудалгааны амин сүнс байдаг.
Судалгааны обьектын талаас эдийн засгийг “микро эдийн засаг”, “макро эдийнзасаг” гэсэн 2 төрөлд хувааж болно. ЗЗЭЗ-ийн тодорхой субьект, жишээ нь компани,хоршоо, ХЭАА-н үйл ажиллагааны үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, эсвэлтодорхой бараа үйлчилгээний зах зээлийн судалгааг “микро эдийн засаг” гэнэ.“Макро эдийн засаг” нь үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн, мөнгөнийэргэлт, санхүүгийн нөөц, түүний хуваарилалт, ажил эрхлэлт, үнийн динамик зэрэгүзүүлэлтүүд, тэдгээрийн зүй тогтлыг судална.
“Макро”, “микро” эдийн засгийн судалгааг оновчтой хосолсны үндсэн дээр эдийнзасгийн бодлогын онолын үндсийг боловсруулах нь эдийн засгийн судалгааны голзорилт, судлах зүйлийн нэг мөн.Эдийн засгийн онолд шинжлэх ухааны танин мэдэхүйн өргөн хүрээтэй арга хэрэгслийгашиглана. Эдгээрийн дотроос зарим нэг нэн чухал аргуудыг авч үзвэл дараах байдалтай байна.1. Шинжлэх ухааны хийсвэрлэлийн арга. Судалгааны обьектыг онц ач холбогдолгүй, түрзуурын хүчин зүйлийн нөлөөллөөс цэвэрлэж, түүний тогтвортой, байнга илэрдэг мөн чанарыг ньсонгон авах аргыг шинжлэх ухааны хийсвэрлэл гэнэ. Хүчин зүйлийн нөлөөллийг ээлжлэн судлах,түүний хослол, ээлжлэлийн нөлөөллийг судлах асуудлыг үүнтэй хутгаж болохгүй.2. Эдийн засгийн загварчлал. Эдийн засгийн судалгааны явцад судалгааны обьектынгадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийн тогтвортой үйлчлэлийг олж тодорхойлох аргыг эдийнзасгийн загварчлал гэнэ. Загварчлал нь задлан шинжилж, нэгтгэн дүгнэсний үр дүнгийн илэрхийлэлбайдгаараа танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Нөгөө талаас таамаглал гаргах, бодлогоболовсруулахад загварчлал суурь дэвсгэр нь, тулгуур нь болж өгдөг.3. Математикийн болон математик-статистикийн шинжилгээний арга. Энэ арга математик,статистикийн янз бүрийн аргуудыг хослуулан хэрэглэж эдийн засаг дахь юмс, үзэгдлийн учиршалтгааны уялдаа холбоог олж торхойлно.4. Индукци ба дедукцийн арга. Нэгжийн судалгаанаас ерөнхий рүү шилжин нийтлэг дүгнэлтхийх аргыг индукци, нийтлэг дүгнэлтээс тодорхой нэгж рүү шилжин дүгнэлт хийх аргыг дедукцигэнэ.5. Позитив ба норматив шинжилгээний арга. Эдийн засгийн юмс үзэгдлийн харилцанхолбоог байгаагаар нь илэрхийлснийг позитив шинжилгээ гэнэ. Энэ нь байгаа байдлыг баримтаархаруулна гэсэн үг. Позитив шинжилгээнээс уг юмс үзэгдлийн хамаарал ямар байх ёстойг, ямар зүйтогтолтойг тодорхойлох аргыг норматив шинжилгээний арга гэнэ.



Эдийн засгийн онолын судлах зүйл нь:
Зах зээлийн аж ахуйн эдийн засгийн шинжилгээ: Энд хомсдол , сонголт гэсэн 2ойлголт голлох байр суурь эзэлнэ. Хамгийн бага зардал, хамгийн их олз гэдэгзарчим эдийн засгийн оновчтой шийдлийн суурь, мөн чанар болно. Олз, зардлынхарьцаагаар үр ашиг хэмжигдэнэ.
Үр ашгийг дээшлүүлэх арга механизмыг судлах явдал эдийн засгийн судалгааныгол зорилт мөн. Үр ашиг гэдэг ойлголт нөөцийн хомсдолтой холбоотой. Хэрэгцээхязгааргүй, түүнийг хангах нөөц ямагт дутагдаж байдаг болохоор байгаа нөөцөөрөөюуг яаж үйлдвэрлэвэл эцсийн өгөөж илүү байх вэ? Гэдэг асуудал эдийн засгийнсудалгааны амин сүнс байдаг.
Судалгааны обьектын талаас эдийн засгийг “микро эдийн засаг”, “макро эдийнзасаг” гэсэн 2 төрөлд хувааж болно. ЗЗЭЗ-ийн тодорхой субьект, жишээ нь компани,хоршоо, ХЭАА-н үйл ажиллагааны үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, эсвэлтодорхой бараа үйлчилгээний зах зээлийн судалгааг “микро эдийн засаг” гэнэ.“Макро эдийн засаг” нь үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн, мөнгөнийэргэлт, санхүүгийн нөөц, түүний хуваарилалт, ажил эрхлэлт, үнийн динамик зэрэгүзүүлэлтүүд, тэдгээрийн зүй тогтлыг судална.
“Макро”, “микро” эдийн засгийн судалгааг оновчтой хосолсны үндсэн дээр эдийнзасгийн бодлогын онолын үндсийг боловсруулах нь эдийн засгийн судалгааны голзорилт, судлах зүйлийн нэг мөн.Эдийн засгийн онолд шинжлэх ухааны танин мэдэхүйн өргөн хүрээтэй арга хэрэгслийгашиглана. Эдгээрийн дотроос зарим нэг нэн чухал аргуудыг авч үзвэл дараах байдалтай байна.1. Шинжлэх ухааны хийсвэрлэлийн арга. Судалгааны обьектыг онц ач холбогдолгүй, түрзуурын хүчин зүйлийн нөлөөллөөс цэвэрлэж, түүний тогтвортой, байнга илэрдэг мөн чанарыг ньсонгон авах аргыг шинжлэх ухааны хийсвэрлэл гэнэ. Хүчин зүйлийн нөлөөллийг ээлжлэн судлах,түүний хослол, ээлжлэлийн нөлөөллийг судлах асуудлыг үүнтэй хутгаж болохгүй.2. Эдийн засгийн загварчлал. Эдийн засгийн судалгааны явцад судалгааны обьектынгадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийн тогтвортой үйлчлэлийг олж тодорхойлох аргыг эдийнзасгийн загварчлал гэнэ. Загварчлал нь задлан шинжилж, нэгтгэн дүгнэсний үр дүнгийн илэрхийлэлбайдгаараа танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Нөгөө талаас таамаглал гаргах, бодлогоболовсруулахад загварчлал суурь дэвсгэр нь, тулгуур нь болж өгдөг.3. Математикийн болон математик-статистикийн шинжилгээний арга. Энэ арга математик,статистикийн янз бүрийн аргуудыг хослуулан хэрэглэж эдийн засаг дахь юмс, үзэгдлийн учиршалтгааны уялдаа холбоог олж торхойлно.4. Индукци ба дедукцийн арга. Нэгжийн судалгаанаас ерөнхий рүү шилжин нийтлэг дүгнэлтхийх аргыг индукци, нийтлэг дүгнэлтээс тодорхой нэгж рүү шилжин дүгнэлт хийх аргыг дедукцигэнэ.5. Позитив ба норматив шинжилгээний арга. Эдийн засгийн юмс үзэгдлийн харилцанхолбоог байгаагаар нь илэрхийлснийг позитив шинжилгээ гэнэ. Энэ нь байгаа байдлыг баримтаархаруулна гэсэн үг. Позитив шинжилгээнээс уг юмс үзэгдлийн хамаарал ямар байх ёстойг, ямар зүйтогтолтойг тодорхойлох аргыг норматив шинжилгээний арга гэнэ.
Эдийн засгийн бодлогын үндсэн зорилтуудад дараах асуудлууд орно. Үүнд:
1.
Эдийн засгийн эрх чөлөө: Аж ахуйн практикт эдийн засгийн субъектүүдэд үйл хөдлөлийнхувилбараа сонгох бололцоо олгох.
2.
Бүрэн ажил эрхлэлт: Ажилгүйдлийг ердийн түвшинд барих.
3.
Эдийн засгийн өсөлт: Бүх хүн амын амьдралын түвшин дээшлэх.
4.
Үнийн тогтвортой байдал: Ханш бууралтын эсрэг санхүүгийн тогтвортой байдлыг хангах.
5.
Хүрээлэн байгаа орчноо хамгаалах: Эдийн засгийн хөгжлийн экологийн аюулгүй байдлыгхангах.
6.
Эдийн засгийн хязгаарлал: Үнэнхээр хөдөлмөрийн чадваргүй буюу ажил олж чадахгүйхүмүүсд амьдралын хэвийн хангамж бий болгох.
7.
Шудрага татвар ноогдуулалт: Хүн амын бага орлоготой хэсэгт татварын хөнгөлөлт үзүүлэхгэх мэт.
 

 
 




lekts №2

                                                                                   Эдийн засгийн онолын урсгал, үзэл баримтлалууд
Платон, Аристотелээс хойш XVI зуун хүртэл эдийн засгийн онолын сэтгэлгээнд дорвитой томүзэл баримтлал төрж гараагүй нойрмог үе байсан гэж хэлж болно. Эдийн засгийн харилцааны зүйтогтлуудыг танин мэдэж ашиглахыг зорьсон оролдлого нь яваандаа эдийн засгийн онолын бие даасан, системтэй урсгал чиглэл, сургаалуудыг үүсгэсэн. Эдийн засгийн сэтгэлгээний түүхэндтомоохон байрь суурь эзэлдэг гол онол урсгалуудад меркантализм, физиократизм, сонгодог эдийнзасгийн ухаан, шинэ сонгодог онол, кейнсизм үзэл баримтлалууд орно.
Меркантализм
– Худалдаачин гэсэн утгатай латин үг бөгөөд эдийн засгийн үзэгдэл,хуульзүй тогтлыг танин мэдэх гэсэн анхны системтэй оролдлого юм. Энэ онолыг XVII зууныдунд үед хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэж үздэг. Гол төлөөлөгчид нь : У. Петти ( 1623-1687),
Ж. Стюарт ( 1712-1780 ), Б. Кольберт ( 1619-1683 ) нар юм. Тэд эдийн засгийн олон талтхарилцааны нэг тал болох арилжаа гүйлгээний хүрээн дэх харилцааг гүнзгийрүүлэнсудалж , түүн дээрээ тулгуурлан улс орны баялаг гүйлгээний хүрээнд бий болдог бөгөөдгадаад худалдааны ашигтай баланстай улс гүрэн баян чинээлэг хүчирхэг байдаг гэж үздэг.
Физиократизм
– Байгалийн эх баригч гэсэн утгатай грек үг. Гол төлөөлөгчид нь: Ф. Кенэ( 1694-1774 ), М. Де. Мирабо ( 1714-1789 ), П. Ревиере ( 1720-1793 ), П. Де. Немур ( 1739-1781 ), А. Де. Тюрго ( 1721-1781 ), И. Шлеттвайн ( 1731-1802 ) нар юм. Тэд улс орныбаялаг зөвхөн Хөдөө Аж Ахуй, газар тариаланд л бүтээгддэг , тариаланчдын хөдөлмөр лбүтээлч хөдөлмөр гэж үздэг байсан. Мөн аж үйлдвэрт ХАА – д бий болсон зүйлсийгхувирган өөрчлөх үйл ажиллагаа явагддаг учир тэнд ямарч баялаг шинээр бүтээгддэггүйгэж үздэг.
Сонгодог эдийн засгийн ухаан
- Үндэслэгч нь Шотландын эдийн засагч, философичАдам Смит, Английн эдийн засагч Давид Рикардо нар юм. Тэдний бий болгосон онол ньэдийн засгийн суурь ухааны үндэс суурь болсон учраас сонгодог онол гээд энэ онолыгүүсгэн байгуулагчдыг сонгодог онолчид хэмээн нэрлэдэг. Хүмүүсийн ашиг хонжоо олохгэсэн аж ахуйн үйл ажиллагаа нь тэднээс үл шалтгаалах бодит хуулиар зохицуулагдажбайдаг ба үүнийгээ “ Үл үзэгдэгч гар “ - ын зохицуулалт гээд үүн дээрээ үндэслэн эдийнзасгийг аль болох чөлөөтэй байлгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, чөлөөт үнийнмеханизмд ямар нэгэн хязгаарлалтыг засаг төрийн зүгээс хийхгүй байх ёстой гээд хэрвээингэж чадвал эдийн засгийг жам ёсных нь журамд оруулж үр өгөөжтэй болгоно гэж үздэг.
Шинэ сонгодог онол
- Эдийн засгийн сонгодог сургаалаас Марксист, Шинэ сонгодогсургаалын чиглэл гэсэн 2 үндсэн салбар салбарлан гарч ирсэн.
Маркс ( 1818-1883 ) урьдах эдийн засгийн онолчид ашиг хаана, хэрхэн бий болж байгаагтайлбарлаж чадахгүй байна гээд түүнд хариулт өгөх оролдлогыг хийж, ажилчны бүтээсэнхөлсний хөдөлмөрийг капиталистууд мөлжих замаар ашгийг бүтээдэг гэсэн дүгнэлт хийжингэж олсон ашгийг “ Нэмүү өртөг “ гэж нэрлэсэн. 1867 онд Марксын “ Капитал “ зохиолхэвлэгдсэн үеэс эхлэн нэг талаас нэмүү өртгийн онолын алдаатай үндэслэлийг илрүүлэншүүмжлэх нөгөө талаас нийгмийн эдийн засгийн харилцааг зөвхөн өртгийн хөдөлмөрийнонолын үүднээс тайлбарлахаас татгалзаж, эдийн засгийн харилцааг үүсгэгч хүмүүсийнсэтгэлзүйгээр, тэдний ухамсартай үйл ажиллагаар дамжин хэрэгждэг эдийн засгийн бодитхуульзүй тогтлыг тайлбарлахыг оролдсон оролдлогууд гарч ирсэн. Үүнийг Шинэ сонгодогонол гэсэн. ( Зарим ном зохиолд Маржиналист гэж байдаг. ) Аливаа материаллаг баялгынүнэ цэнэ нь түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хөдөлмөрийн тоо хэмжээгээр биш, харинтүүний хүнд өгч буй ач тусаар ( ашигт чанараар) хэмжигдэнэ. Ач тусыг мэдэрснээр хүндтодорхой хэмжээний таашаал төрүүлж сэтгэл хангалуун байдлыг бий болгодгыг “ Сэтгэлханамж “ гээд бараа таваар хичнээн элбэг байх тутам хэрэгцээ бүрэн хангагдан түүний өгөхханамж багасах ба тэр хэрээр түүний үнэ цэнэ нь нэмэгддэг гэсэн зүй тогтлыг ( госсенийхууль ) шинэ сонгодог онолыг үндэслэгчид илрүүлсэн. Мөн тэд ахиу ханамж буурах хууль,орцын ахиуц бүтээгдэхүүний тухай онолыг бий болгосон.
Кейнсизм
Үндэслэгч нь английн эдийн засагч М. Кейнс ( 1883-1946). Тэрээр эдийнзасгийн хямрал болон ажилгүйдлийг зах зээл өөрөө аяндаа үгүй хийж чадахгүй гээд төрийнзохицуулалтаар эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэж үзсэн. 1930 – аадоны үеийн эдийн засгийн хямралыг Кейнсийн дэвшүүлсэн төрийн эдийн засгийнзохицуулалт ашиглан давж туулсан.
Монетаризм
– Үндэслэгч нь америкийн эдийн засагч Милтон Фридман юм. Кейнсизмийнонолыг баримтлагчид “ Зах зээлийн эдийн засгийн салшгүй шинж болох түүний тогтворгүйбайдлыг арилгахад төрийн оролцоо зайлшгүй “ гэж үздэг бол Монетаризмийн чиглэлийгбаримтлагчид “ Зах зээл дотоод мөн чанар, хөдөлгөх хэмжүүрээрээ тогтвортой байдалруутэмүүлнэ, энэ тогтвортой байдал бий болгох механизм нь өрсөлдөөн бөгөөд цэвэр буюутөгс өрсөлдөөн бол тогтвортой байдлын өндөр зэргийг хангана “ гэж үздэг.

Hicheelvvd

Лекц № 1Хичээлийн сэдэв:
Эдийн засгийн шинжлэх ухааны тухай
Хичээлийн дэд сэдэв:
1. ЭЗШУ-ы үүсэл хөгжил2. ЭЗШУ-ы үзэл баримтлалууд3. ЭЗШУ-ы судлах зүйл
1.1
Эдийн засгийн шинжлэх ухааны үүсэл хөгжил
Эдийн засаг буюу “ экономика “ хэмээх нэр томьёо нь “ ойкономиа “ гэсэн үгнээс гаралтайбөгөөд “ ойкос “ өрх гэр, аж ахуй, “ номос “ хууль журам гэсэн үгний нийлэмж бөгөөд анх өрхийн ажахуйн тухай шинжлэх ухаан гэсэн утгатай байжээ. Хүн төрөлхтөн амьдрал хөгжлийнхөө урт удаанхугацааны туршид анхдагч хэрэгцээ буюу идэх хоол, өмсөх хувцас, орон байрь, багж хэрэгсэлээөөрсдийн хүч оюун хөдөлмөрөөрөө бий болгож хангаж ирсэн тэр үеэс эдийн засгийн харилцаандорсон гэж хэлж болно. Тэр дундаа Зах Зээлийн Эдийн Засгийн харилцаа Хөдөө Аж Ахуйнбүтээгдэхүүний хэмжээ, түүнийг үйлдвэрлэгчдийн өөрсдийн хэрэгцээнээс давж, илүүдлээ солилцохболсон тэр үеэс буюу МЭӨ 8 – 10 мянган жилийн тэртээ үүссэн гэж үздэг.Эдийн засгийн ойлголтыг шинжлэх ухааны түвшинд хүргэхэд эртний гүн ухаантнууд, тухайлбалПлатон (МЭӨ 427-347 он), Аристотель (МЭӨ 384-322 он) нар онцгой үүрэг гүйцэтгэсэн. Платонэдийн засгийн хүрээнд албадлагын арга голлон хэрэглэхийг номлодог байсан ба шудрага, тэнцүүсолилцоог дэмждэг, мөнгө бол өртгийн хэмжүүр, солилцооны хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрдөгбайсан. Мөн Платон нийгмийг гүн ухаантан, цэрэг, доод давхрагынхан гэж 3 ангилсан нь анги,давхрагын тухай ойлголтын анхны үр хөврөл болсон. Гүн ухаантан төрийн жолоог барина,цэргийнхэн төр улсаа хамгаалж, газар нутгаа өргөжүүлнэ, доод давхрагынхан дээддавхрагынхандаа үйлчилнэ, боолыг иргэнд тооцохгүй, тэд бол үйлдвэрлэлийн хэрэгсэл, хар ажлынзүтгэх хүч гэж үзсэн байдаг. Эдийн засгийн сургаалын түүхэнд Аристотелийн оруулсан гол хувьнэмэр нь нийгмийн үйлдвэрлэлийг “үйлдвэрлэлийн хүрээ”, “эргэлтийн хүрээ” гэж ангилснаас гаднасолилцооны хөгжлийг “Т-Т”, “Т-М-Т”, “М-Т-М” гэж 3 шатлан тодорхойлсон явдал юм. Энд Т-товар,М-мөнгө.Энэ өнгөрсөн хугацааны туршид хүмүүсийн ажиглалт, туршилт, судалгааны явцад үүсэж бийболсон олон салбар шинжлэх ухааны нэг нь эдийн засгийн шинжлэх ухаан юм. Одоогоос 200 жилийн өмнө эдийн засгийн ухаан нь бие даасан шинжлэх ухааны хэлбэртэй болж өдий хүртэлолон үе шатыг дамжин хөгжсөөр ирсэн.Эдийн засаг гэдэг нь хамгийн товчхондоо хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангахүйл явц юм. Өөрөөр хэлбэл хүний хэрэгцээ хязгааргүй, тухайлбал хоол хүнс, орон байрь, хувцас,төрөл бүрийн үйлчилгээний хэрэгцээ гэх мэт үй олон хэрэгцээ зэрэгцэн оршиж байдаг. Гэтэлтэдгээр үй олон хэрэгцээг хангах баялаг хэрэгсэл нь бүрэн дүүрэн биш, хомс хязгаарлагдмал,шаардлагатай газар хүрэлцээтэй хэмжээгээр байдаггүй. Нийгмийн хэрэгцээ өөрөө тасралтгүйбайдаг учир хүмүүс хүссэн ч, хүсээгүй ч хязгаарлагдмал нөөцөөрөө хязгааргүй хэрэгцээгээ хангаххарилцаанд буюу эдийн засгийн харилцаанд ордог. Эдийн засгийн ухаанд боломжит зардалтай бүхюмсыг ховор хомс, хязгаарлагдмал гэж үздэг. Боломжит зардал гэдэг нь ямар нэгэн зүйлийгэзэмшихэд гарах бодит зардал, мөнгөн төлбөр юм. Өөрөөр хэлбэл бид хүссэн бүхнээ олж авахынтулд зардал гаргахаас өөр аргагүй юм. Ер нь баялаг буюу бараа бүтээгдэхүүн нь хязгаарлагдмал,бас хөдөлмөр зарцуулж байж олж авдаг учир үнэ цэнэтэй өртөгтэй байдаг. Барааг энэ чанараас ньхамааруулж чөлөөт, эдийн засгийн, нийгмийн бараа гэж ангилдаг.Ямарч үнэ төлбөргүйгээр хүссэн хэмжээгээр хэрэглэж болох зүйлийг чөлөөт бараа гэнэ.Жнь: агаар, горхины ус гэх мэт.

Thursday, November 15, 2012

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн

« Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн
Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн
АНУ болон Европын холбооны эрдэмтэд бидний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг удаашруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг  боловсруулаад байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ?
1. Алим
Энэхүү идээд ханахгүй сайхан жимс нь организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис байдаг учир биднийг инсульт болон имфарктаас хамгаалахад тустай. Английн эрдэмтэд , хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал таны өөрийнхөө насыг 17 жилээр уртасгана гэж үзэж байна.
2. Хар нэрс
Энэ жимс нь организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин тэдгээрийг аюулгүй болгосноор организмын амьдралыг нилээд уртасгадаг. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчин болох глауком ба катарактаас урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. Бостонгийн их сургуулийн (АНУ)–ийн эрдэмтэд 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идэснээр чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
3. Үхрийн нүд
Үхрийн нүд нь дархлааг идэвхижүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлж, зүрхний үйл ажиллагааг дэмжин, даралтыг хэвийн боллгодог. Мөн энэ нь жимс учир С аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй мэдэх билээ.
4. Цэцэгт байцаа
Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлааг сэргээх үйлчилгээтэй бөгөөд чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх эрдэмтэд бидний организмд чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн процессыг хурдасгадаг болохыг нотлоод байна.
5. Улаан лооль
Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдалтыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн Ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан томатанд түүхий лоольноосоо илүү байдаг байна. Мөн улаан лоольд Р3. гэдэг бодис агуулдаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.
6. Чий жимс
Чий жимсный үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холесрин, төмөр зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг нь нотлоод байна.
7. Анар
Анар жимсний соконд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Анар нь нүдний болорын бүдэгшилийг үүсгэдэг ферментийн идэвхийг бууруулдаг. Иймд анар жимсний жүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.
8. Амтат зүрж
Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг ба цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн С, А ба В группын аминдэмээр баялаг.
9. Тоор
Тоор жимс нь Кали–гаар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг ба магни нь бухимдлыг багасгах ба сэтгэл санааг дээшлүүлдэг. Тоор нь арьсны эсүүдэд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгодог.
10. Чавга
Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн хар чавга ийм шинж чанартай.
11. Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүнүүст илүү ашигтай. Мөн түүнд маш ихээр антиоксидантууд агуулагддаг.
12. Улаан усан үзэм
Түүнд шууд 20-иод антиоксидантууд агуулагддаг тул чөлөөт антиоксидантуудтай маш үр дүнтэй тэмцдэг. Усан үзэмний өнгө нь харлах тутам тийм сортууд нь илүү ач холбогдолтой болно. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн улаан усан үзмээс гаргаж авсан вино нь жүүснээсээ ач холбогдлоороо өндөр
13. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхижүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.
14. Бууцай
Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушигны хорт хавдар (тамхи ихээр татдаг байсан ч хамаагүй) үүсэх магадлалыг 2 дахин бууруулдаг.
15. Улаан сонгино
Яг улаан сонгино нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестриныг цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.
16. Цай
Цайг 4000 орчим жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд Азийн соёлд залуу насыг хадгалагч ундаа хэмээдэг. Одоо үүнийг нь Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд байна. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг боловч, хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй. Голландын эмч нар өдөрт 2 аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг хамгаална гэж үзэж байна.
17. Кофе
Кофе нь сэтгэл санааг дээшлүүлж, ой санамжийг дээшлүүлэн, өвчин намдаах бөгөөд даралт ихэсгэдэггүй. Мөн түүнд антиоксидантууд маш ихээр агуулагддаг.
18. Хар шоколад
Хар шоколад нь инфаркт ба инсультээс авардаг гэж эрдэмтэд үздэг. Шоколад нь хүний хоногийн хоолны цэсэнд заавал байх бүтээгдэхүүн бөгөөд та даралт ихтэй боловч нэг жижиг шоколадны хэлтэрхий таны даралтанд нөлөөлөхгүй ба харин судасыг чинь цэвэрлэх болно. Долоо хоногт нэг хавтгай шоколад идвэл, таны нас нэг жилээр уртасах болно.
19. Овьёсны нэвс
Овьёсны хэмхдэс нь хамгийн эмчилгээний ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож, дархлааг нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.
20. Хивэгтэй талх
Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр агуулдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлуудаас болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг.