Thursday, December 13, 2012

lekts №2

                                                                                   Эдийн засгийн онолын урсгал, үзэл баримтлалууд
Платон, Аристотелээс хойш XVI зуун хүртэл эдийн засгийн онолын сэтгэлгээнд дорвитой томүзэл баримтлал төрж гараагүй нойрмог үе байсан гэж хэлж болно. Эдийн засгийн харилцааны зүйтогтлуудыг танин мэдэж ашиглахыг зорьсон оролдлого нь яваандаа эдийн засгийн онолын бие даасан, системтэй урсгал чиглэл, сургаалуудыг үүсгэсэн. Эдийн засгийн сэтгэлгээний түүхэндтомоохон байрь суурь эзэлдэг гол онол урсгалуудад меркантализм, физиократизм, сонгодог эдийнзасгийн ухаан, шинэ сонгодог онол, кейнсизм үзэл баримтлалууд орно.
Меркантализм
– Худалдаачин гэсэн утгатай латин үг бөгөөд эдийн засгийн үзэгдэл,хуульзүй тогтлыг танин мэдэх гэсэн анхны системтэй оролдлого юм. Энэ онолыг XVII зууныдунд үед хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэж үздэг. Гол төлөөлөгчид нь : У. Петти ( 1623-1687),
Ж. Стюарт ( 1712-1780 ), Б. Кольберт ( 1619-1683 ) нар юм. Тэд эдийн засгийн олон талтхарилцааны нэг тал болох арилжаа гүйлгээний хүрээн дэх харилцааг гүнзгийрүүлэнсудалж , түүн дээрээ тулгуурлан улс орны баялаг гүйлгээний хүрээнд бий болдог бөгөөдгадаад худалдааны ашигтай баланстай улс гүрэн баян чинээлэг хүчирхэг байдаг гэж үздэг.
Физиократизм
– Байгалийн эх баригч гэсэн утгатай грек үг. Гол төлөөлөгчид нь: Ф. Кенэ( 1694-1774 ), М. Де. Мирабо ( 1714-1789 ), П. Ревиере ( 1720-1793 ), П. Де. Немур ( 1739-1781 ), А. Де. Тюрго ( 1721-1781 ), И. Шлеттвайн ( 1731-1802 ) нар юм. Тэд улс орныбаялаг зөвхөн Хөдөө Аж Ахуй, газар тариаланд л бүтээгддэг , тариаланчдын хөдөлмөр лбүтээлч хөдөлмөр гэж үздэг байсан. Мөн аж үйлдвэрт ХАА – д бий болсон зүйлсийгхувирган өөрчлөх үйл ажиллагаа явагддаг учир тэнд ямарч баялаг шинээр бүтээгддэггүйгэж үздэг.
Сонгодог эдийн засгийн ухаан
- Үндэслэгч нь Шотландын эдийн засагч, философичАдам Смит, Английн эдийн засагч Давид Рикардо нар юм. Тэдний бий болгосон онол ньэдийн засгийн суурь ухааны үндэс суурь болсон учраас сонгодог онол гээд энэ онолыгүүсгэн байгуулагчдыг сонгодог онолчид хэмээн нэрлэдэг. Хүмүүсийн ашиг хонжоо олохгэсэн аж ахуйн үйл ажиллагаа нь тэднээс үл шалтгаалах бодит хуулиар зохицуулагдажбайдаг ба үүнийгээ “ Үл үзэгдэгч гар “ - ын зохицуулалт гээд үүн дээрээ үндэслэн эдийнзасгийг аль болох чөлөөтэй байлгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, чөлөөт үнийнмеханизмд ямар нэгэн хязгаарлалтыг засаг төрийн зүгээс хийхгүй байх ёстой гээд хэрвээингэж чадвал эдийн засгийг жам ёсных нь журамд оруулж үр өгөөжтэй болгоно гэж үздэг.
Шинэ сонгодог онол
- Эдийн засгийн сонгодог сургаалаас Марксист, Шинэ сонгодогсургаалын чиглэл гэсэн 2 үндсэн салбар салбарлан гарч ирсэн.
Маркс ( 1818-1883 ) урьдах эдийн засгийн онолчид ашиг хаана, хэрхэн бий болж байгаагтайлбарлаж чадахгүй байна гээд түүнд хариулт өгөх оролдлогыг хийж, ажилчны бүтээсэнхөлсний хөдөлмөрийг капиталистууд мөлжих замаар ашгийг бүтээдэг гэсэн дүгнэлт хийжингэж олсон ашгийг “ Нэмүү өртөг “ гэж нэрлэсэн. 1867 онд Марксын “ Капитал “ зохиолхэвлэгдсэн үеэс эхлэн нэг талаас нэмүү өртгийн онолын алдаатай үндэслэлийг илрүүлэншүүмжлэх нөгөө талаас нийгмийн эдийн засгийн харилцааг зөвхөн өртгийн хөдөлмөрийнонолын үүднээс тайлбарлахаас татгалзаж, эдийн засгийн харилцааг үүсгэгч хүмүүсийнсэтгэлзүйгээр, тэдний ухамсартай үйл ажиллагаар дамжин хэрэгждэг эдийн засгийн бодитхуульзүй тогтлыг тайлбарлахыг оролдсон оролдлогууд гарч ирсэн. Үүнийг Шинэ сонгодогонол гэсэн. ( Зарим ном зохиолд Маржиналист гэж байдаг. ) Аливаа материаллаг баялгынүнэ цэнэ нь түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хөдөлмөрийн тоо хэмжээгээр биш, харинтүүний хүнд өгч буй ач тусаар ( ашигт чанараар) хэмжигдэнэ. Ач тусыг мэдэрснээр хүндтодорхой хэмжээний таашаал төрүүлж сэтгэл хангалуун байдлыг бий болгодгыг “ Сэтгэлханамж “ гээд бараа таваар хичнээн элбэг байх тутам хэрэгцээ бүрэн хангагдан түүний өгөхханамж багасах ба тэр хэрээр түүний үнэ цэнэ нь нэмэгддэг гэсэн зүй тогтлыг ( госсенийхууль ) шинэ сонгодог онолыг үндэслэгчид илрүүлсэн. Мөн тэд ахиу ханамж буурах хууль,орцын ахиуц бүтээгдэхүүний тухай онолыг бий болгосон.
Кейнсизм
Үндэслэгч нь английн эдийн засагч М. Кейнс ( 1883-1946). Тэрээр эдийнзасгийн хямрал болон ажилгүйдлийг зах зээл өөрөө аяндаа үгүй хийж чадахгүй гээд төрийнзохицуулалтаар эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэж үзсэн. 1930 – аадоны үеийн эдийн засгийн хямралыг Кейнсийн дэвшүүлсэн төрийн эдийн засгийнзохицуулалт ашиглан давж туулсан.
Монетаризм
– Үндэслэгч нь америкийн эдийн засагч Милтон Фридман юм. Кейнсизмийнонолыг баримтлагчид “ Зах зээлийн эдийн засгийн салшгүй шинж болох түүний тогтворгүйбайдлыг арилгахад төрийн оролцоо зайлшгүй “ гэж үздэг бол Монетаризмийн чиглэлийгбаримтлагчид “ Зах зээл дотоод мөн чанар, хөдөлгөх хэмжүүрээрээ тогтвортой байдалруутэмүүлнэ, энэ тогтвортой байдал бий болгох механизм нь өрсөлдөөн бөгөөд цэвэр буюутөгс өрсөлдөөн бол тогтвортой байдлын өндөр зэргийг хангана “ гэж үздэг.

No comments:

Post a Comment