Thursday, December 13, 2012

Hicheelvvd

Лекц № 1Хичээлийн сэдэв:
Эдийн засгийн шинжлэх ухааны тухай
Хичээлийн дэд сэдэв:
1. ЭЗШУ-ы үүсэл хөгжил2. ЭЗШУ-ы үзэл баримтлалууд3. ЭЗШУ-ы судлах зүйл
1.1
Эдийн засгийн шинжлэх ухааны үүсэл хөгжил
Эдийн засаг буюу “ экономика “ хэмээх нэр томьёо нь “ ойкономиа “ гэсэн үгнээс гаралтайбөгөөд “ ойкос “ өрх гэр, аж ахуй, “ номос “ хууль журам гэсэн үгний нийлэмж бөгөөд анх өрхийн ажахуйн тухай шинжлэх ухаан гэсэн утгатай байжээ. Хүн төрөлхтөн амьдрал хөгжлийнхөө урт удаанхугацааны туршид анхдагч хэрэгцээ буюу идэх хоол, өмсөх хувцас, орон байрь, багж хэрэгсэлээөөрсдийн хүч оюун хөдөлмөрөөрөө бий болгож хангаж ирсэн тэр үеэс эдийн засгийн харилцаандорсон гэж хэлж болно. Тэр дундаа Зах Зээлийн Эдийн Засгийн харилцаа Хөдөө Аж Ахуйнбүтээгдэхүүний хэмжээ, түүнийг үйлдвэрлэгчдийн өөрсдийн хэрэгцээнээс давж, илүүдлээ солилцохболсон тэр үеэс буюу МЭӨ 8 – 10 мянган жилийн тэртээ үүссэн гэж үздэг.Эдийн засгийн ойлголтыг шинжлэх ухааны түвшинд хүргэхэд эртний гүн ухаантнууд, тухайлбалПлатон (МЭӨ 427-347 он), Аристотель (МЭӨ 384-322 он) нар онцгой үүрэг гүйцэтгэсэн. Платонэдийн засгийн хүрээнд албадлагын арга голлон хэрэглэхийг номлодог байсан ба шудрага, тэнцүүсолилцоог дэмждэг, мөнгө бол өртгийн хэмжүүр, солилцооны хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрдөгбайсан. Мөн Платон нийгмийг гүн ухаантан, цэрэг, доод давхрагынхан гэж 3 ангилсан нь анги,давхрагын тухай ойлголтын анхны үр хөврөл болсон. Гүн ухаантан төрийн жолоог барина,цэргийнхэн төр улсаа хамгаалж, газар нутгаа өргөжүүлнэ, доод давхрагынхан дээддавхрагынхандаа үйлчилнэ, боолыг иргэнд тооцохгүй, тэд бол үйлдвэрлэлийн хэрэгсэл, хар ажлынзүтгэх хүч гэж үзсэн байдаг. Эдийн засгийн сургаалын түүхэнд Аристотелийн оруулсан гол хувьнэмэр нь нийгмийн үйлдвэрлэлийг “үйлдвэрлэлийн хүрээ”, “эргэлтийн хүрээ” гэж ангилснаас гаднасолилцооны хөгжлийг “Т-Т”, “Т-М-Т”, “М-Т-М” гэж 3 шатлан тодорхойлсон явдал юм. Энд Т-товар,М-мөнгө.Энэ өнгөрсөн хугацааны туршид хүмүүсийн ажиглалт, туршилт, судалгааны явцад үүсэж бийболсон олон салбар шинжлэх ухааны нэг нь эдийн засгийн шинжлэх ухаан юм. Одоогоос 200 жилийн өмнө эдийн засгийн ухаан нь бие даасан шинжлэх ухааны хэлбэртэй болж өдий хүртэлолон үе шатыг дамжин хөгжсөөр ирсэн.Эдийн засаг гэдэг нь хамгийн товчхондоо хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангахүйл явц юм. Өөрөөр хэлбэл хүний хэрэгцээ хязгааргүй, тухайлбал хоол хүнс, орон байрь, хувцас,төрөл бүрийн үйлчилгээний хэрэгцээ гэх мэт үй олон хэрэгцээ зэрэгцэн оршиж байдаг. Гэтэлтэдгээр үй олон хэрэгцээг хангах баялаг хэрэгсэл нь бүрэн дүүрэн биш, хомс хязгаарлагдмал,шаардлагатай газар хүрэлцээтэй хэмжээгээр байдаггүй. Нийгмийн хэрэгцээ өөрөө тасралтгүйбайдаг учир хүмүүс хүссэн ч, хүсээгүй ч хязгаарлагдмал нөөцөөрөө хязгааргүй хэрэгцээгээ хангаххарилцаанд буюу эдийн засгийн харилцаанд ордог. Эдийн засгийн ухаанд боломжит зардалтай бүхюмсыг ховор хомс, хязгаарлагдмал гэж үздэг. Боломжит зардал гэдэг нь ямар нэгэн зүйлийгэзэмшихэд гарах бодит зардал, мөнгөн төлбөр юм. Өөрөөр хэлбэл бид хүссэн бүхнээ олж авахынтулд зардал гаргахаас өөр аргагүй юм. Ер нь баялаг буюу бараа бүтээгдэхүүн нь хязгаарлагдмал,бас хөдөлмөр зарцуулж байж олж авдаг учир үнэ цэнэтэй өртөгтэй байдаг. Барааг энэ чанараас ньхамааруулж чөлөөт, эдийн засгийн, нийгмийн бараа гэж ангилдаг.Ямарч үнэ төлбөргүйгээр хүссэн хэмжээгээр хэрэглэж болох зүйлийг чөлөөт бараа гэнэ.Жнь: агаар, горхины ус гэх мэт.

No comments:

Post a Comment