Thursday, December 13, 2012

Хоол хүнс

Брокколиг тогтмол идэх 10 шалтгаан


Хоол хүнс | 2012 / 11 / 08

Ер бусын сайхан амттайгаас гадна брокколиг идэх олон шалтгаан бий. Заримыг нь бүсгүйчүүд маань мэдэх байх харин зарим нь та нарт гэнэтийн бэлэг болж ч магадгүй. Тэдгээр шалтгаанууд бас сайн талууд нь юу юм бол? Эндээс уншаарай.
Брокколиг тогтмол идэх 10 шалтгаан
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хэрвээ чи архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броколиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг. Броколид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг юм.
Харшилд тустай.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол хэмээх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броколигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.
Цатгалан мэдрэмж төрүүлдэг
Энэ нь хоолны дэглэм баригч бүсгүйчүүдэд маань их хэрэгтэй шалтгаан. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг броколи идсэн байхад оройн хоол хүртэл ямар ч өлссөн мэдрэмж төрөхгүй шүү. Туршаад үзээрэй.
D витаминийг нөхдөг.
Броколиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.
Нүдний хараанд сайн нөлөөтэй.
Броколид лютейн болон зеаксантин гэх 2 бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай чи магадгүй сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найралганд ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол броколи чихэргүй шүү дээ.
Сайхан арьстай болоход тусална
Броколиний найрлагад байдаг глюкорафанин хэмээх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү?
Зүрхний өвчинд тустай.
Өмнө дурьдсан лютейн хэмээх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.
Уургаар баялаг
Броколиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броколид 3 грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг. Гайхалтай!
Булчингийн агшилтанд сайн нөлөөтэй.
Урьд нь би өглөө гүйхээсээ өмнө биен дэх калигаа нөхөхийн тулд нэг ширхэг гадил иддэг байсан харин одоо нэг жижиг броколи иддэг болсон. Кали булчингийн агшилтанд маш сайн нөлөөлдөгөөс гадна цусны даралтанд бас тустай юм байна.
Ясанд тустай.
Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15% нь нэг ширхэг бяцхан броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү? Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маань маш тустай ажээ.
Энгийн нэгэн брокколи байцаа маань бидний эрүүл мэндэд ийм олон замаар сайн нөлөө үзлүүлдэг юм байна. Үүнээс хойш гэр бүлийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог бүсгүйчүүд маань өдөр тутмын хүнсний хэрэглээндээ броколиг дуртайяа нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
                                                        

Алимны цууны олон ач тус


Гэртээ | 2012 / 10 / 24

Гал тогооны чинь шүүгээнд юунд ч хэрэглэгдэхгүй алимны цуу байсаар л байна уу? Энэ хүнсний бүтээгдэхүүнийг маш олон зүйлд хэрэглэж болдог. Дараах зөвлөгөөг уншиж хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг аваарай.
Алимны цууны олон ач тус
Харшилын эм
Алимны цуу нь улирлын гаралтай харшилд эм болж чадна. 300 мл усанд 1 цайны халбагыг хийж өдөрт 3 удаа хэрэглэнэ. Ингэснээр харшлын гаралтай зовиурууд багасдаг.
Халдварыг эмчлэх
Халдварын эхний шинж тэмдгийн үед алимны цууг хэрэглэх нь хамгийн шилдэг арга юм. Мөн ханиадны эхэн үед урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэж болно.
Жин хасах
Аль ч зуунд хамгийн шилдэг турах аргуудын нэгт алимны цуу ордог байсан гэвэл итгэх үү? Махан хоол идэхийн өмнө алимны цууг хэрэглэх нь их идэх дуршилыг багасгадаг байна. Гэдэс нь цадсан мөртлөө сэтгэл нь цадахгүй идээд байдаг хүмүүст тохиромжтой.
Батга цэвэрлэх
Алимны цуу нь байгалаасаа л нянгийн эсрэг, антисептик үйлчилгээтэй юм. Тэгэхээр бактерийн гаралтай батгыг арилгах ба ус, алимны цууг ижил хэмжээтэйгээр хольж нүүрээ арчих нь үрэвсэлтэй арьсан маш зөв сонголт болж чаддаг.
Хлостеролыг багасгах
Биед хуримтлагдсан холестролыг багасгахад ч алимны цууны хэрэг гарна. 1 хоолны халбага алимны цууг аяга ус эсвэл цайнд хийгээд ууж хэрэглэж болно. Энэ нь таны биед хуримтлагдсан муу өөх тосыг гадагшлуулахад чухал нөлөөтэй.
Үе мөчний эрүүл байдал
Алимны цуу нь үе мөчний анхан шатны өвчин болон өвдөлтөнд сайн нөлөөтэй. Ийм төрлийн өвчтэй хүн байвал 1-2 халбагыг усанд хийж зөгийн балтай хольж хэрэглээрэй. Энэ аргыг тогтмол хэрэглэж заншвал ямар ч үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Чихрийн шижингээс сэргийлнэ
Алимны цуу нь мөн цусан дахь сахарын агууламжийг гайхалтайгаар багасгадаг. Хоёр халбага алимны цууг усанд найруулж унтахынхаа өмнө ууж заншвал цусан дахь сахарын хэмжээ багасдаг. Та удаан хугацааны хэрэглээгээр бус хэдхэн удаагийн хэрэглээгээр л гайхалтай үр дүнг мэдрэх болно.
                                                                

Тархийг чинь тэжээх 5 хүнс


Хоол хүнс | 2012 / 10 / 03

Ном их унших, бодлого их бодохоос өөрөөр тархиа “тэжээж” болно. Судлаачид хүний таринд омега-3, антиоксидант болон тосны хүчил агуулсан хүнс хамгийн тустай байдгийг нотолсон. Тархины хөгжил хэвийн бөгөөд эрүүл явагдсанаар ажил хэрэгт амжилт гаргах магадлал мэдэгдэхүйц өндөрсөнө. Жимснээс эхлээд загас хүртэл хэрэгтэй 6 хүнснийг танилцуулж байна.
Тархийг чинь тэжээх 5 хүнс
1. Хушга
Хушгыг гадна талаас нь харвал яг л хүний тархийг жижигрүүлчихсэн юм шиг харагддаг даа? Тэгвэл хушганы хэлбэр тийм байдаг нь санамсаргүй тохиолдол биш ч байж мэднэ. Хушга нь хөгшрөлтийг 2 хувиар бууруулж, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх чадвартай. Сурах чадварыг нэмэгдүүлж, мартамхай байдлыг бууруулдаг байна. Их хэмжээний антиоксидант бодистой хушга нь тархины хамгийн сайн тэжээлийн нэг. Самранд дуртай хүмүүс ухаантай байдаг гэлцдэг.
2. Лууван
Лууванг хараанд тустай гэдгийг бид эртнээс мэднэ. Тэгвэл лууван нь мөн тархинд тустай хүнсний нэг юм. Лууван нь лютейнээр хамгийн баялаг ногоо бөгөөд зөнөх өвчин болон тархины шарлаа зэрэг өвчнөөс сэргийлдэг. Луувангаас гадна оливын тос чинжүү зэрэг нь лютейн бодисоор баялаг юм. Байнга лууван хэрэглэдэг хүмүүс хөгширсөн хойноо ч залуу хүн шиг сэргэлэн цовоо ой санамж сайтай байдаг.
3. Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнө болон гүзээлзгэнэ жимс нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд стрессийг бууруулж, тархинд мэдээлэл ирэх чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс ч бөөрөлзгөнө идсэний дараа хүнд бодлого, хэцүү даалгаврыг хийхэд илүү хялбар болдог.
4. Загас
Загас нь витамин В12-оор баялаг бөгөөд мөн хөгшрөлтийг удаашруулж, баруун тархины хөгжлийг хэвээр нь хадгалж, сайжруулдаг юм байна. Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү? Чиний бүтээлч чанар нэмэгдэж, шинэ санаа гаргах чадвар дээшилнэ гэсэн үг. Маркетингийн менежер, зохиолч зэрэг мэргэжилтэй бүсгүйчүүд загасны махныхаа хэрэглээг нэмэгдүүлээд үзээрэй.
5. Бууцай
Ногоон навчит ногоо нь С болон Е витаминаар баялаг байдаг. Тогтмол хэрэглэхэд тархины эд эсийг сэргээж хөгшрөлтийг удаашруулж мартамхай байдлыг бууруулдаг гэнэ. Хэрэв чи гэрийнхээ хаалгыг түгжиж гарчихаад, хэд алхасныхаа дараа түлхүүрдсэн эсэхтээ эргэлзэх юм уу хэдхэн хоногийн өмнө танилцсан хүнийхээ нэрийг санахгүй байвал бууцай мэтийн гүн ногоон хүнс хэрэглээрэй.
 

No comments:

Post a Comment